Шууд Chart

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртлээ

2022-02-21 11:02:54

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 9, орон нутагт 2 нийт 11 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг иргэн нас барсан байна.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 111, орон нутагт 39 нийт 150 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг. Иймд  замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртлээ  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй