
- Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улаанбаатар хот
09:00 цагт: НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран
Төрийн ордон
10:00 цагт: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлт Төрийн ордны Их танхимд болно. Салбар хуралдаанууд “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр үргэлжилнэ.
10:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын чуулганы танхимын хэвлэлийн цэгт мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төв
10:00 цагт: Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын талаар мэдээлэл хийнэ.
Спортын төв ордон
11:00 цагт: Монголын үндэсний эрийн гурван наадмын холбоод болон бусад Үндэсний спортын холбоодын анхдугаар их чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 28-нд 09:00 цагт Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус чуулгантай холбоотой хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99119636, 88066470
ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны талаар ажлын хэсэг мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.