
Энэ жилийн паралимпын наадамд Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал, "Сочи - 2014", "Пенчан - 2018" паралимпын наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх бөгөөд Монголын багийн тугчаар сонгогджээ.
Мөн 2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн уулын пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпод өрсөлдөнө.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллаж байна.
Монгол Улсын паралимпын баг тамирчид урд хөршийг зориход бэлэн боллоо | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.