
- Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилнэ.
“Шангри-Ла”
09:00 цагт: “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээ болно. Утас: 88035121
“Blue sky”
09:00 цагт: “Ковид-19”: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй форум “Кристал” танхимд болно. Утас: 70000160, 88006811, 95351127
Гадаад харилцааны яам
10:00 цагт: “Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил”-ийн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тус ойг тохиолдуулж ГХЯ-аас
Корпорэйт Конвеншн Центр
10:00 цагт: “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн болно. Утас: 99741854, 86885060
МОАХ-ны байр
11:00 цагт: Хэвлэлийн хурал зохион байгуулна.
ӨНӨӨДӨР: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилнэ | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.