Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” хурал болно

2022-02-25 07:13:22

- Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МУИС-ийн төв байр

09:00 цагт: “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 77777727, 88090015. 80019812

ANCORE conference & event hall

09:00 цагт: Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубээс Эрүүл мэндийн сэтгүүлчдийн эрэлт, хэрэгцээ – энэ цагт ээлжит уулзалтаа зохион байгуулна. Тус санал солилцох уулзалтад АШУҮИС, МУИС, ЭХЭМҮТ-ийн эрдэмтэн багш, докторууд зочноор оролцоно. Утас: 99106580, 88023206

“Хүч” спорт хороо

11:00 цагт: Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээн зохион байгуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: .

“Корпорэйт” конвеншн центр

19:00 цагт: HumanZ.mn сайтын зохион байгуулдаг Залуу сэтгүүлчдийн уулзалт болно. Зочноор сэтгэл заслын эмч П.Энх-Учрал болон Ч.Ганжавхлан нар оролцоно. Утас:  88677616

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” хурал болно  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй