
"Дубай - 2022" Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ. Энэ багт "Токио-2020" паралимпын наадамд оролцсон Дэмбэрэлийн Сэлэнгээ, "Рио - 2016" паралимпын наадамд оролцсон Амарбаясгалангийн Анхбаяр, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Баатарын Жавхлантөгс, Пүрэвсэдийн Мөнхбаатар нар багтаж байгаа бөгөөд манай тамирчид рекурв (70 м) төрөлд өрсөлдөж байна.
Дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажиллаж байгаа бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцож байгаа аж.
Пара байт харвааны ДАШТ энэ сарын 21-д compound (50 метр) төрлөөр эхэлсэн бөгөөд Монголын тамирчдын рекурв төрлийн харваа уржигдраас эхэлжээ.
Монголын Пара байт харвааны шигшээ баг ДАШТ-д өрсөлдөж байна | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.