Шууд Chart

Раскольниковын хэргийн мөрдөгчдийн багт өөрчлөлт орж, өмгөөлөгч солигджээ

2022-03-04 14:58:27

“Гэм зэм” Vol. 2

“Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/ дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ф.М.Достоевскийн “Гэмт зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгээр нээлтээ хийсэн билээ. Тэгвэл найруулагчаар нь соёлын тэргүүний ажилтан М.Батболд, жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа болон Э.Бүжинлхам нар ажилласан тус жүжиг энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр 19:00 цагт “Орфей” театрт тоглогдохоор болсон бөгөөд өчигдөр нээлтээ хийлээ.

Дэлхийн уран зохиолын өв санд олныг цочроосон олон гэмт хэрэг байдгаас олны анхаарлыг татсан, одоо ч “маргаан” дагуулдаг гэмт хэргийн нэг нь Родион Романович Раскольниковын мөнгө хүүлэгч эмгэн болон дүүг нь сүхээр хөнөөсөн аллага.

“Гэм зэм” жүжиг хоёр хэсэгтэй. Эхний хэсгийг жүжгийн зохиолчид, найруулагч “Гэм зэм” романд хуудас хүрэхгүй бичигдсэн үйл явдлаар буюу шүүх хурлын хэсгээр “жааз”-ласан нь үнэхээрийн төгс шийдэл, хүлээлтээс давсан найруулга байсан. Дүрийн хөгжүүлэлт дэгстүүлж хэлэхэд Достоевский өөрөө үзсэн бол би яагаад ингэж бичээгүй, сэтгээгүй юм бэ гэж халагламаар төгс байсан бөгөөд жүжигчид ёстой тултал тоглосон.

Энэ удаад буюу “Гэм зэм” Vol. 2-т тус жүжгийн Дмитрий Прокофьевич Разумихин буюу өмгөөлөгчийн дүрийг жүжигчин Э.Ууганбаяр, сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн, Пульхерия Александровна буюу Раскольниковын ээжийн дүрд гавьяат жүжигчин Б.Нармандах тоглож байна. Мөн Раскольниковын хэргийн мөрдөгчийн "баг"-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, "Орфей" театрын захирал, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Ариунчимэг нэгдсэн.

Өмнөх тоглолтуудтай харьцуулахад, Vol. 1-д “Positive Mongolians”-ийн Түвшөө буюу найруулагч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаяр эерэг, гэгээлэг Разумихины дүр бүтээсэн бол соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Ууганбаярын Разумихин авьяаслаг өмгөөлөгч байх болов уу. Учир нь түүнийг шүүх хурлын танхимд чанга хатуу, бүр харгис ч гэмээр улсын яллагч /гавьяат жүжигчин Д.Ганцэцэг/ хүлээж байгаа. Мөн сэтгэцийн эмч Зосимов гэрчийн мэдүүлэг өгөхдөө “урьдын адил” шүүх хурлын танхим дахь бүх хүнийг ангайлгаж чадах уу. Энэ мэт олон асуултад хариулт авахын тулд мөн жүжгийн найруулагч, зохиолч, баг бүрэлдэхүүн ямар “update” хийснийг харьцуулан дүгнэх гэж өмнө нь үзсэн үзэгчид ч дахин үзэхээр өчигдөр “Гэм зэм” Vol. 2-ын нээлтэд ирсэн байсан.

Арван насаар залуу Свидригайлов

Аркадий Иванович Свидригайловын дүрд тоглосон Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Гэм зэм" Vol. 1-ийн дараа гоо сайхны мэс засалд орсон. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гоо сайхны мэс засалд орох шийдвэрийг гаргахын тулд удаан бодсон уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Үрчлээгээ хараад арилгах арга байдаг болов уу, арьсаа татуулчих юмсан гэж боддог л байсан, нэг их удаан бодоогүй ээ. Хүмүүс муу хэлж л байна лээ. Яахав ээ, би өөрийнхөө биеийг л аятайхан болгочихъё гэсэн болохоос өөр хүний биеийг янз бүр болгоё гээгүй. Би 20-той болъё гээгүй. Би 60 гарсан хүн яагаад 40, 50-тай юм шигээ байж болохгүй гэж” хариулсан байсан. Түүний "Гэм зэм" жүжигт бүтээсэн одоо бүтээж буй Свидригайловын дүр тогтсон амьдрал, гэр бүлтэй, нас тогтсон эр ч гэлээ өөрөөсөө олон насаар дүү Дуня /Х.Баярмаа/ буюу Авдотья Романовна Раскольниковт дурлаж, түүнийг өөрийн болгохын тулд олон зүйлийг зольдог. Сайн жүжигчин өөрт оногдсон дүрээрээ тухайн цаг хугацаанд тайзан дээр амьдардаг гэдэг дээ. Магадгүй тайзан дээр Ц.Төмөрбаатарын судсаар урссан Свидригайловын цус түүнийг гоо сайхны мэс засалд орох шийдвэр гаргахад их, бага хэмжээнд нөлөөлсөн ч байж мэдэх юм. “Гэм зэм” ийм л хүчтэй постдрама. “Орфей” театрт орсон л бол үзэгч “астрал аялал” хийж 155 жилийн өмнө Петербургийн шүүхийн шүүх хурлын танхимд болсон үйл явдлын гэрч болох болно.

Төгсгөлд хэлэхэд, Хоёр хүний амийг хөнөөсөн гэмт хэргийн буруутан, хуулийн ангийн оюутан, 23 настай  .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Раскольниковын хэргийн мөрдөгчдийн багт өөрчлөлт орж, өмгөөлөгч солигджээ  
Үзсэн: 3005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй