Шууд Chart

“MNB Спорт” сувгийн дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байна

2022-03-05 12:21:29

“MNB Спорт” суваг үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэдэг. Гол зорилго нь олон нийтийн бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпын наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршдог.

Түүнчлэн үндэсний спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтдаг.

“MNB Спорт” сувагт хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн ажилтан, уран бүтээлчид спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр ажилладаг билээ.

Эрхэм уншигч танд 2018 оны гуравдугаар сарын 5-нд “MNB Спорт” сувгийн нээлтийн үеэр авсан гэрэл зургуудаас хүргэе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“MNB Спорт” сувгийн дөрвөн жилийн ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 2903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй