Дэлхийн банк Украинд 723 сая америк долларын зээл, багц тусламж олгохоор удирдах зөвлөл нь баталсан байна. Энэ нь Украины засгийн газарт төсвийн дэмжлэг болох юм.
Тус багцад Дэлхийн банкны өмнөх зээлээс 350 сая ам долларын нэмэлт зээл багтсан бөгөөд Нидерланд, Шведийн баталгаагаар 139 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Мөн тус багцад Их Британи, Дани, латви, Литва, Исландаас 134 сая долларын буцалтгүй тусламж, Японоос 100 сая долларын санхүүжилтийг багтаасан байна.
Дэлхийн банк цаашид Украинд 3 тэрбум долларын багц тусламж олгохоор судалж байгаа аж. Мөн Украинаас хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настан голдуу 1,7 сая дүрвэгчийг хүлээн авч байгаа Украины хөрш орнуудад ч нэмэлт тусламж үзүүлэхээ Дэлхийн банкнаас амлаж байна.
| Дэлхийн банк Украинд 723 сая америк долларын зээл, тусламж олгоно | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.