Шууд Chart

"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулган ирэх даваа гарагт болно

2022-03-10 13:29:52

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал" үндэсний чуулганыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч байгаа сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд болон олон нийт салбаруудын оролцоо уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж уриалгыг гаргах юм.

Энэ чуулганы талаар тодорхой мэдээллийг үзэгчид та бүхэнд сэтгүүлч зочинтой ярьж хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулган ирэх даваа гарагт болно  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй