Шууд Chart

Дэвид Бэкхам инстаграм хуудсаа Харьковын эрүүл мэндийн төвд хандивлалаа

2022-03-23 15:43:24

Манчестер Юнайтед болон Английн шигшээ багийн тоглогч асан, ЮНИСЕФ-ийн одоогийн элч төлөөлөгч, Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 71 сая гаруй дагагчтай Инстаграм хуудсаа Харьковын эрүүл мэндийн төвд хандивлалаа.

Энэ үйлдэл нь хүнд хэцүү байдалд ажиллаж байгаа эмч, ажиллагсдад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, хандив цуглуулах зорилготой аж. “Би Инстаграм хуудсаа Украины Харьков хотын бүсийн эрүүл мэндийн төвийн дарга Иринад хүлээлгэн өгч байна. Эмч нар энэ хүнд цаг үеийн нөхцөлд жирэмсэн эхчүүдийг эсэн мэнд төрүүлэхээр ажиллаж байна. Та бүхний хандивын ачаар эмнэлэгт хүчилтөрөгчийн генераторууд худалдан авч, шинэ төрсөн хүүхдүүдийг хүнд нөхцллөөс амьд гарахад туслах юм" гэж тэрбээр мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэвид Бэкхам инстаграм хуудсаа Харьковын эрүүл мэндийн төвд хандивлалаа  
Үзсэн: 3911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй