Шууд Chart

“Оскар 2022” шагналын эзэд тодорлоо

2022-03-28 15:44:52

"Оскар"-ын 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Долби театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд "Дүнь" киноны уран бүтээлчид нийт 6 шагналын эзэд болж, хамгийн олон шагналыг хүртлээ.

Мөн энэ жилийн шилдгээр сонсголын бэрхшээлтэй эцэг эхийн хүүхэд гэсэн үгийн товчлол “Кода” кино тодорлоо. Шилдэг найруулагчаар "Нохойн хүч" киноны найруулагч, энэ төрөлд  хоёр удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй болж түүхэнд бичигдэж байгаа Жейн Кэмпион тодорсон байна. "Нохойн хүч" киног Томас Саважийн 1967 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Жүжигчин Аль Пачино, Фрэнсис Форд Коппола Роберт Де Ниро нар бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг "Загалмайлсан эцэг" киноны 50 жилийн ойг тохиолдуулан тайзан дээр үг хэлж, хүндэтгэл үзүүллээ.

Оскарын арга хэмжээний завсарлагааны үеэр продюсерууд Украины төлөө хэсэг чимээгүй байхыг хүсч, үзэгчдийг буяны үйлсэд хандивлахыг уриалсан байна. Энэхүү 94 дэх удаагийн Академийн наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр Жессика Чэстэйн тодорсон бол шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг "Кинг Ричард" киноны гол дүрээр Вилл Смит хүртлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Оскар 2022” шагналын эзэд тодорлоо   
Үзсэн: 3293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй