
Японы засгийн газар Украины нөхцөл байдалтай уялдуулж өнөөдөр ОХУ-ын 398 хүн, 28 байгууллагын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болсон байна. Японы Гадаад яамны сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Тухайлбал, Төрийн Думын депутатууд, ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Николай Евменов, хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков, Агаарын цэргийн хүчний командлагч Сергей Дронов зэрэг өндөр албаныхан, “НПК “Техмаш”, МКБ “Вымпел” зэрэг компаниуд, мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охид, Оросын ерөнхийлөгч Владимир Путины охид зэрэг хувь хүмүүс энэ хоригт багтсан байна.
Түүнээс гадна “Сбербанк”, “Альфа-банк”-ны активыг ирэх тавдугаар сарын 12-ноос царцаах бол, тухайн өдрөөс эхлэн хөрөнгө оруулалт зөвхөн онцгой зөвшөөрлийн дагуу хэрэгжих юм байна.
Токио Москвагийн эсрэг нэмэлт хориг тогтоохоор шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд Фумио Кишида энэ сарын 8-ны өдөр мэдэгдсэн байсан юм.
ЯПОН: ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.