Шууд Chart

Энэтхэгийн төрийн мэдлийн нефтийн компани Оросын “Уралс” нефтийг тендерээсээ хасчээ

2022-04-13 12:50:11

Энэтхэгийн төрийн мэдлийн нефтийн “Индиан Ойл” корпораци сүүлд зарласан тендерээсээ Оросын “Уралс” маркийн нефтийг хасчээ. Мөн өөр хэд хэдэн төрлийн нефтийг хамтад нь хассан талаар "Ройтерс" агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээллээ.

Энд мэдээлснээр Энэтхэгийн хамгийн том компани нь ДАС, Южин Айлэнд, Тандер хорс зэрэг түүхий нефтийн бусад сортоос мөн татгалзжээ.

Нефть нийлүүлэх тендерийн хугацаа нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ноор дуусгавар болсон юм байна. Үүнээс өмнөх тендертээ “Индиан Ойл” корпораци Оросын “Уралс” нефтиэс 6 сая торхыг тавдугаар сард хүлээн авах тохироотойгоор худалдан авч байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын даваа гарагт болсон цахим уулзалтын үеэр Оросоос эрчим хүчний нөөц худалдан авах тал дээр АНУ Энэтхэгт ямар нэг тодорхой хүсэлт тавиагүй. Гэхдээ импортоо нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй хэмээн ярилцсан талаар Америкийн засаг захиргааны өндөр албаны төлөөлөгч уулзалтын дараа мэдэгдэж байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн төрийн мэдлийн нефтийн компани Оросын “Уралс” нефтийг тендерээсээ хасчээ   
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй