Шууд Chart

Шувууны томуугийн шинэ тохиодол бүртгэгдсээр

2013-07-22 13:20:35

БНХАУ-д өнгөрсөн 4-р сард илэрсэн шувууны томуу буюу шинэ төрлийн H7N9 вирусын улмаас тус улсын 4 мужид уг вирус тархан, олон хүний амь насанд хүрээд байсан юм. Харин хамгийн сүүлийн мэдээллээс хүргэхэд Хятадын Хебей мужийн 61 настай эмэгтэй тус вирусын халдвар авсан болох нь бүртгэгдсэн талаар Бээжин хотын эрүүл мэндийн удирдлага мэдэгдлээ.  Энэ эмэгтэй анх 7-р сарын 10-нд ханиалгаж, өндөр халуурах зэргээр биеийн байдал нь муудсан байна. Түүнийг орон нутгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийсэн боловч биеийн байдал сайжраагүй учир түүнд шувууны томуугийн шинжилгээ хийж, шинжилгээний дүн эерэг гарчээ. Эдгээрээс харахад хүмүүс одоог хүртэл шувууны томуу буюу шинэ төрлийн H7N9 вирусын халдварыг хэрхэн авч байна вэ гэсэн болгоомжлол олны санааг ихээр зовоож байна. Халдвар авсан эмэгтэйн байдлаас үзэхэд тэрээр шувуу тахианы аж ахуйн ойролцоо орших газраас ихэвчлэн жимс ногоо худалдан авдаг бөгөөд тэндээс вирус авсан байх өндөр магадлалтай ажээ. Өнгөрсөн хугацаанд H7N9 вирусын халдвар тус улсын 4 мужид ид тархаж байх үеэр орон нутгийн удирдлага шувуу тахианы аж үйлдвэрийн газруудыг хаах арга хэмжээ авч байсан бол энэ удаад эдгээр аж үйлдвэрүүдийг дахин хаахаар болжээ. АНУ-ын эрдэмтэдийн гаргасан судалгаанаас үзэхэд энэхүү вирус нь амьсгалын замаар халдах магадлалтайг анхааруулж байна.
 

Нийтэлсэн: Б.Мөнгөнчимэг

Шувууны томуугийн шинэ тохиодол бүртгэгдсээр   
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй