Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ болон Украины төрийн тэргүүн нартай уулзана

2022-04-24 10:15:43

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Украинд гал зогсоохын төлөө ирэх 7 хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир  Зеленский нартай уулзалт хийхээр төлөвлөж байна. Тэрбээр мягмар гарагт Москва хотноо Оросын төрийн тэргүүнтэй, пүрэв гарагт Киевд Украины ерөнхийлөгчтэй тус тус уулзалт хийх аж.

Тодруулбал, НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Антониу Гутерриш Москвад ОХУ-ын ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзалт хийх юм байна. Мөн Киевт Украины ерөнхийлөгчид бараалхан, тус улсын гадаад харилцааны сайд Дмитро Кулебатай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. 

НҮБ-ын тэргүүний Москва, Киевийг зорих гол зорилго нь Украинд гал зогсоох, энгийн иргэдийг хамгаалах, бүслэлтэд байгаа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй коридор гаргах зэрэгт чиглэж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Оросыг тэвчээртэй байхыг олон удаа уриалж, энгийн иргэдийг хохироохгүйн тулд хүмүүнлэгийн коридор гаргаж, гал зогсоохыг талуудад уриалсаар ирсэн.

АнтониуГутерриш Москва, Киевийг зорьж байгаа нь Украин дахь цэрэг дайны байдлыг зогсоохын төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаагийн нэг илрэл гэж олон улс үзэж байна.

Орос Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойш Украинд 2435 энгийн иргэн амиа алдаж, 2946 хүн шархадсан гэж НҮБ-ын сүүлийн тайлан мэдээ гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ болон Украины төрийн тэргүүн нартай уулзана   
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй