Америкийн тэрбумтан Илон Маск “Твиттер”-ийг 44 тэрбум орчим доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн талаар тус компани мэдээллээ. Хэлцэл бүрэн хаагдсанаар хувийн компани болно гэдгийг “Твиттер”-ийн зүгээс мөн нотолжээ.
Мөн Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх “Тесла”-гийн ерөнхий захирал Илон Маск тус платформыг худалдаж авснаар “үзэл бодлын чөлөөт индэр” хэвээр үлдэх боломжийг нь хаагдуулахгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Хэрэглэгчдийн итгэлийг олж, үг хэлэх “эрх чөлөөний олон нийтийн индэр” болох үүднээс нь Твиттер”-ийг хувийн компани болгон өөрчлөх шаардлагатай гэж Илон Макс ярьжээ.
Дэлхий даяар мэдээлэл түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой улс, үндэстнүүдийн хууль тогтоомжуудыг “Твиттер” дагаж мөрдөх болно гэж Илон Маск мэдэгдэж байна.
Гэвч тэрбээр өөрийг нь болон компанийг нь шүүмжилсэн нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг тогтмол блоклодог, өөрийнх нь болоод компанийнх нь талаар шүүмжлэлтэй мэдээ нийтлэл гаргасан сэтгүүлчдийг Твиттер”-ээр айлган сүрдүүлж байсан нь нэг бус гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.
Тэрбумтан Илон Маск “Твиттер”-ийг худалдаж авахаар боллоо | ||
Үзсэн: 9645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.