Шууд Chart

Баруун-Уртад 16 давхар барилга барина

2014-06-18 10:39:13

Баруун-Урт хотын жанжин Д.Сүхбаатарын талбайн баруун талд 16 давхар орчин үеийн өндөр барилга сүндэрлэхээр болжээ.

“Genesis Capital” компанийн барьж буй энэхүү "SUN CITY" цамхагт дэлгүүр, оффис, ресторан хурлын танхим, тоглолтын дунд хэмжээний танхим, зочид буудал зэрэг худалдаа үйлчилгээний газар төвлөрсөн байх гэнэ.

Барилгын ажил энэ сараас эхэлсэн бөгөөд ирэх жил гэхэд ашиглалтад оруулж, анхны үйлчлүүлэгчээ авахаар төлөвлөөд байна.

Сүхбаатар аймаг ойрын жилүүдэд дахин 10 давхар үйлчилгээний төв барихаар төлөвлөж байгаа аж. Одоогоор зураг төслийн ажлаа эхлүүлээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Баруун-Уртад 16 давхар барилга барина  
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй