Шууд Chart

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 550 мянган төгрөг боллоо

2022-05-08 19:02:16

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар хэлэлцээд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоосон байна.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа аж.

Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 550 мянган төгрөг боллоо  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-02 23:00
хөдөлмөрийн шинэчилсэн хуулийг бүрэн эхээр нь уншиж болох уу?

Бидэнтэй нэгдээрэй