Шууд Chart

"U-23" насны ДАШТ, Азийн аваргад оролцох бөхчүүд тодров

2022-05-16 10:12:13

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгох "Сорил" барилдааныг энэ амралтын өдрүүдэд Спортын төв ордны чөлөөт бөхийн бэлтгэлийн зааланд зохион байгууллаа.

20 байгууллагын 120 гаруй тамирчин, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Жин тус бүрийн аваргууд ирэх зургаадугаар сарын 19-26-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох Азийн АШТ, ирэх аравдугаар сарын 17-23-нд Испанийн Понтеведра хотод болох ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

"Сорил" тэмцээний аваргууд

Эрэгтэйчүүд:

57 кг: Эрдэнэбилэгийн Дөлөө (Алдар)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

65 кг: Намсрайн Ганбаяр (Женко)

70 кг: Батдэлгэрийн Баттулга (Алдар)

74 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Спортын төв сургууль)

79 кг: Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Арслан)

125 кг: Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

Эмэгтэйчүүд:

50 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)

55 кг: Батмөнхийн Отгонтуяа (Алдар)

57 кг: Батцоожийн Марал (Женко)

59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)

62 кг: Батсүхийн Ганцэцэг (Хасу-Мегастарс)

65 кг: Мөнхбаатарын Цолмон (Сонгинохайрхан дүүрэг, MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа (Их шавь)

76 кг: Баярбаатарын Сарнай (Налайх)

Нийтэлсэн: У.Баярсайхан

"U-23" насны ДАШТ, Азийн аваргад оролцох бөхчүүд тодров  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй