Шууд Chart

Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд даян аварга Н. Батсуурь түрүүллээ

2022-05-16 15:59:03

 

Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, улсын начин Бердимуратын Серик үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Нью Майнд" групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 20-ны баасан гарагт "Бөхийн өргөө"-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний бямба гарагт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны ням гарагт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.

Нийтэлсэн: Т.Үүрцайх

Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд даян аварга Н. Батсуурь түрүүллээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй