
Уулын экстрим спорт /цана/-ын олон улсын наадам 13 дахь удаагаа Кавказын Эльбрус оргил дээр боллоо.
“Red Fox Elbrus Race-2022” тэмцээний хүрээнд Кавказын хамгийн өндөр оргил бөгөөд тэмцээнд ОХУ, Киргизстан, Монголын 170 гаруй мэргэжлийн болон сонирхогчид оролцжээ.
Дээрх экстрим спорт /цана/-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир 3.13.16-гаар барианд орж, цанын төрөлд алтан медаль хүртлээ.
Мөн тус төрөлд өрсөлдсөн “UB Hiking Club”-ын гишүүн, тамирчин Д.Отгонхүү 3.51.55 дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарчээ.
“Horizon Alpinist” клубын тамирчин Б.Ням-Очир цанын төрөлд алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055