Шууд Chart

“Жавхлант шаргын хурд-2022" уралдаанд аймгийн алдарт уяач Г.Ганхөлөгийн бор морь түрүүллээ

2022-05-18 11:01:40

 

“Жавхлант шаргын хурд-2022" Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах их насны уралдаанд Баруун-Урт сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Ганхөлөгийн бор морь түрүүллээ.

 

 
 

Аман хүзүүнд Баруун-Урт сумын харьяат Б.Гантулгын хар, айргийн гуравт Баяндэлгэр сумын харьяат Ч.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Монгол Улсын алдарт уяач М.Цэрэнжавын уясан Сүхбаатар сумын харьяат Б.Хүрэлсүхийн хонгор, айргийн тавд Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хул хурдаллаа.

Энэ насанд 120 орчим алтан туурайт хөх тэнгэртээ тоосоо өргөсөн бөгөөд уг уралдаанд азарганаас бусад таван нас болон эрлийз хоёр гээд нийт долоон насны морь уралдах юм.

Сүхбаатар аймгийн МСУХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр энэ оны анхны уралдаанаа ийнхүү зохион байгуулж байна.

Тийм ч учраас зохион байгуулалт болоод уралдааны бай шагналд онцгой ач холбогдол өгч байгаа гэнэ.

Тодруулбал, түрүү морийг приус авто машинаар байлах нь ээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Жавхлант шаргын хурд-2022" уралдаанд аймгийн алдарт уяач Г.Ганхөлөгийн бор морь түрүүллээ  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй