Шууд Chart

Гурван унаатай Таканошо башёг тэргүүлж байна

2022-05-19 11:28:08

 

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү ордонд боллоо.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр сэкивакэ Абитай учраа таарч, хүчтэй өрсөлдөгчөө буулган авав. Өнгөрсөн гуравдугаар сарын башёгийн үеэр өсгий, өвдгөндөө бэртэл авсан тэрбээр ийнхүү найман даваа, гурван унаатай Таканошогийн араас башёг тэргүүлж байна.

Өчигдрийн хамгийн сонирхолтой барилдаан комүсүби Хошорюү С.Бямбасүрэн болон маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Таканошо нарын хооронд болсон. Залуу бөхчүүдийн барилдаанд Таканошо илүүрхэж, ес дэх даваагаа авч, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин түүнд өвдөг шороодсон Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, таван унаатай боллоо.

Бусад Монгол бөхчүүдийн тухайд Кирибаяама Б.Лхагвасүрэн Тобизарүг, Чиёошома Г.Мөнхсайхан Котокүзаныг тус тус давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Шодайд дийлджээ.

Эзэн хааны цомын төлөөх өрсөлдөөн ширүүсч буй. Учир нь Таканошогийн араас ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Саданоүми, Үра, Ичияамамото нар удаалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гурван унаатай Таканошо башёг тэргүүлж байна  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй