
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” маргаашаас энэ сарын 22-ныг дуустал Сүхбаатарын талбайд болно.
31 дэх удаагаа болох уг баярыг Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ-аас хамтран зохион байгуулж буй аж.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт оруулснаар "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” байна гэж тусгагджээ.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 137 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055