Шууд Chart

Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ

2022-05-23 13:38:29

 

Монголын үндэсний бөхийн холбооноос улирал тутам зохион байгуулдаг Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Нийтийн Монгол шандастны барилдаанд 224 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ц.Гантогтох түрүүлж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Ө.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Түргэн сумын харьяат Б.Билгүүнзаяа, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат О.Мөнхбат нар шалгарлаа.

Харин өсвөрийн барилдаанд 40 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ө.Мягмардорж үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Г.Ган-Эрдэнэ шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй