Шууд Chart

МҮОНРТ Жендэрийн үндэсний хороотой хамтран ажиллана

2022-05-25 12:41:38

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр нар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь гурван жил үргэлжлэх бөгөөд хэрхэн явагдах талаар Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяраас тодруулсан юм.

Т.Энхбаяр: Манай байгууллага МҮОНРТ-ээр нэвтрүүлэг бэлтгэх бие даасан цагтай болно

МҮОНРТ-тэй Жендэрийн үндэсний хороо 2019 онд харилцан ойлголцлын санамж бичиг зурсан. Энэ хүрээнд бидний зорилго олон нийтэд жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаад байгаа хэвшмэл ойлголтыг арилгахад чиг үүргийнхээ хүрээнд МҮОНРТ-ээр дамжуулах ажилласан. Өнөөдрийн санамж бичгийн хувьд МҮОНРТ 2021 оны Засгийн газрын тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны гишүүн байгууллага болон нэгдэж, Ерөнхий захирал А.Бүрэнбаатар гишүүнээр ажиллаж байгаа. Өмнөх хоёр жилийн санамж бичгийн хугацаа дууссан ч өнөөдөр гурван жилийн гэрээ байгуулан ажиллахаар боллоо. Энэ хугацаанд манай байгууллага МҮОНРТ-ээр нэвтрүүлэг бэлтгэх бие даасан цагтай болох юм. Энэ нь цаашид үргэлжлээд иргэний нийгэм, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын төвшинд нийгмийн түншлэлийн хүрээнд жендэрийн агууллагын үзэл баримтлалыг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2020-2050”-д жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажил үе шаттай нэвтрүүлэх ажил маань маш их хувь нэмэр оруулна гэж харж байгаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ Жендэрийн үндэсний хороотой хамтран ажиллана  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй