Шууд Chart

Хөлбөмбөг спорт болохоос спирт биш

2014-06-19 14:55:41

Энэ зун залуусын хувьд мөрөөдөл биелэсэн зун болж өнгөрөх нь. Дэлхий нэг дуугаар амьсгалж, “FIFA WORLD CUP” гэсэн далбаан дор нэгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнц гээд нэг найзтайгаа таарахад хүртэл өчигдөр орой аль баг хожсон бэ гэж мэндлэх болж.

Манайх ч удахгүй хөлбөмбөгийн багтай болж дэлхийн аваргад өрсөлдөнө гэсэн мөрөөдөл хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа нь тодорхой. Бразил 18 хэмээн хочлогдсон НИТХ-ын төлөөлөгчид маань магадгүй туршлага судлахаар явсан ч юм билүү хэн мэдлээ. Гэвч нэг асуудал бий. Хөлбөмбөг гэхээр бакал дүүрэн пиво нүдэнд нь харагдаад яг л зэрэглээ шиг. Уул нь спирт биш спортыг сонгоод байгаа шүү дээ. Үүнтэй зэрэгцээд сонирхолтой жиргээнүүд ч сошиалаар нисч байгаа.

Тэр дундаа эрчүүд эмэгтэйчүүд хөлбөмбөгийн асарт яах гэж ирдгийг ойлгодоггүй л гэнэ. Ихэнх нь эмэгтэйчүүдийг хөлбөмбөгөөс түлхсэн, эсвэл худалч тэмээний тухай, хоёр багт бооцоо тавьсан жиргээнүүд байх юм. Харин хамгийн оновчтой, сургамжтай, мэдрэмжтэй жиргээг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нисгэлээ. Хөлбөмбөг спорт болохоос спирт биш, Спортлог амьдарцгаая, ДАШТ далим биш, Элгээ бод, Эхнэрээ бод, Эрүүл мэнд #1 #МЗХ гэж жиргэсэн байсан юм. Яалт ч үгүй МЗХ спирт биш спортыг сонгоё гэж залуусыг уриалж энэ хүрээнд олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Сая авто машингүй өдрөөр “Спирт үү, спорт уу” аян нээлтээ хийсэн юм. Энэ зун залуусын хүсэн хүлээсэн мөч ирж байгаа ч дээрх жиргээг хараад бас нэгийг бодоход илүүдэхгүй л юм байна.


Хөлбөмбөг спорт болохоос спирт биш  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй