Шууд Chart

Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав

2022-05-26 15:22:41

Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын спортын корпорацийн зүгээс МҮОХ болон гишүүн спорт холбоодод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гол цөм болсон спорт холбоодод маань санхүүгийн асуудлаа шийдэх, төсөл хөтөлбөр бичих, олон улсын байгууллагатайгаа харилцах гэх мэт олон зүйл дээр дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг. Харин Монголын спортын корпораци шинэлэг байдлаар ажиллаж, спортын холбоод, клубүүдийг дэмжиж буйд талархлаа илэрхийлье. МҮОХ Монголын спортын корпорацитай олон зүйл дээр хамтран ажиллах болно” гэв.

Харин Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр “Манайх спортын менежментийн компани. Спортын холбоодод туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Спортын салбарт тулгамдаад байгаа хүний нөөц, менежментийн асуудлыг өөрсдийн хэмжээнд шийдэх зорилгоор энэ үйлчилгээг эхлүүлсэн. 2021 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлж, спортын холбоод дээр түшиглэсэн төслүүд хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарсан.

Одоо бид 16 спортын холбоотой хамтран ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам тэлэх хэтийн зорилготой. Өнөөдөр бид МҮОХ-ны дэмжлэгийг хүлээж, хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй