Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно

2022-05-27 07:06:38

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхны "Хялбар дүүргэ" уулзалт болно. Уулзалтаар энэ жилийн аялал жуулчлалын төлөв, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар хэлэлцэхээр аялал жуулчлалын салбарын төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.


Новотел зочид буудал

09:00 цагт: Улаанбаатар хотод зохион байгуулах арга хэмжээнд энэхүү арга хэмжээнд Сангийн яам, БОАЖЯ, ЭХЯ, БХБЯ, ЭХЗХ, НЗДТГ, ГОУХАН-ээс илтгэл танилцуулах бөгөөд Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, уур, амьсгалын өөрчлөлт сэдвийн хүрээнд явагдах юм.


Төрийн ордон

09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын болон иргэний нийгмийн байгууллага хамтран зохион байгуулах “Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно.

11:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндсэн хууль тогтоогчдын холбоотой  хэлэлцүүлэг зохион байгуулна.


Соёлын төв өргөө

10:00 цагт: Олон улсын энхийг сахиулагчийн өдөр болон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно. Утас: Утас: 86094455


Мишээл экспо

10:00 цагт: Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбооноос жил бүр зохион байгуулдаг дотоодын аялагч, амрагчдад зориулсан “Улаанбаатар Травэл Экспо 2022” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн найм дахь жилдээ болно.


“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Бурхан багшийн их дүй­чин өдрийг угтан Ган­дан­­­тэгчэнлин хийд олон ний­­тэд нээлт­­тэй эрдэм шин­­жил­­гээ­­ний хурал болон хүү­­хэд бага­­­чуудад зориулсан өдөрлө­­г зохион байгуулах та­лаар мэдээлнэ.


“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль

12:00 цагт: “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиудын хамтын ажиллагаа-санаачилга” туршлага хуваалцах, харилцан суралцах өдөрлөг болно.


Шангри-Ла зочид буудал

14:30 цагт: Монголын Бизнесийн Зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо сэдэвт уулзалт болно. Утас: 99174830, 94111220, 94118245


ӨНӨӨДӨР: “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй