Шууд Chart

Канадын ҮОХ-ны дэд ерөнхийлөгчтэй уулзалт хийв

2022-06-03 11:07:26

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр Канадын ҮОХ-ны Гадаад харилцаа болон олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Эндрью Бэйкертэй Ванкувер хотноо уулзалт хийв.

Уулзалтын үеэр О.Одбаяр МҮОХ-ны үйл ажиллагаа, спортын түүх, хөгжлийн талаар товчхон мэдээлэл өгсөн юм. Үүнээс гадна өвлийн спортын төрлүүдийг сурталчлан хөгжүүлэх, ялангуяа хоккейн спортын талбарт багш, дасгалжуулагчдыг солилцох тал дээр Канадын ҮОХ-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр тал дижитал медиаг хөгжүүлэх, ирээдүйн спортын менежерүүдийг бэлдэх, олимпын түншүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, урт хугацааны түншлэл бий болгох талаар хэлэлцэв.

Канад Улс нь олимпын хөдөлгөөнд дээрх чиглэлүүдээр хэрэгжүүлсэн хөтөлбөрөөрөө талархал хүлээж, олон улс оронд үлгэр жишээ болдог билээ.

Эндрью Бэйкер эдгээр саналыг нааштайгаар хүлээн авч, МҮОХ-той бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Талууд хамгийн түрүүнд хөндөгдсөн гол сэдвүүдийн хүрээнд цахим уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Канадын ҮОХ-ны дэд ерөнхийлөгчтэй уулзалт хийв   
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй