Шууд Chart

Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

2022-06-03 11:10:09

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын ҮОХ-ны төлөөлөлтэй уулзах үеэрээ 2024 онд тус улсад залуучуудын өвлийн олимп болохыг тохиолдуулан тамирчдаа бэлтгэл, сургалтад хамруулах талаар ярилцсан. Энэхүү яриа өдгөө бодит ажил болж, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцох өсвөрийн цаначид “Пёнчан-2018 өв сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д сургалтад хамрагдаж байна.

Тус сургалтад гүйлтийн цана, уулын цана, сноубордын төрлөөр хичээллэж буй, 2006-2009 онд төрсөн зургаан тамирчин нэг багшийн хамт 14 хоногийн турш хамрагдах юм.

Энэхүү хөтөлбөрт манай улсын өсвөрийн шилдэг тамирчид болох “Ski master” клубийн Т.Өсөх-Ирээдүй, Төв аймгийн “Зандан хүлэг” клубийн А.Хүслэн, Н.Мөнгөнцэцэг, Хэнтий аймгийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг, уулын цанын төрөлд “Mongeit” клубийн М.Манлайжав, сноубордын төрөлд “Эхлэл team” клубийн М.Мөнх-Од нар шалгаран оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй