Шууд Chart

Уяачид тайван жагсаал зохион байгуулна

2022-06-06 10:37:37

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулах гэж байна.

Тэд өнөөдөр 10:00 цагт Монгол бөхийн өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, 12:00 цагт тайван жагсаал, 14:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийх аж. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт албан шаардлага хүргүүлж, хариу иртэл суулт хийнэ гэв.

Өнгөрсөн жил уяачид мөн адил Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн билээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг хориглосныг уяачид эсэргүүцэн төв талбайд морьтойгоо орж ирсэн юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уяачид тайван жагсаал зохион байгуулна   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй