Шууд Chart

Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ

2022-06-08 09:22:56

 

"Дашваанжил Газ" ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын гарьд М.Бадарч нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын начин Л.Лха-Очир, Э.Даш, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан нар үлдэв.

Сонирхуулахад, энэ сарын 11-нд бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, улсын хүндэт гарын даа Шагдарын Батжаргалын “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаан, 12-нд Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүллээ  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй