Шууд Chart

Болзолт уралдааны шилдэг бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэлээ

2022-06-09 09:08:35

МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зургаан сарын турш өрнүүлж, өндөрлөсөн. Тус уралдааны хүрээнд хүүхдүүдийн урласан шилдэг бүтээлийн дээжийг үзэсгэлэнд дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, болзолт уралдааны Зохион байгуулах хорооны дарга Ч.Зоригтбаатар, Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р. Золзаяа нар оролцов.

Энэ үеэр Б.Баттүшиг Ерөнхийлөгч цаашид болзолт уралдааны цар хүрээг тэлж, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгааг дуулгав.

Энэ удаагийн болзолт уралдааны хүрээнд 400 гаруй сургууль спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, эдгээрт 400 мянга орчим сурагч, багш ажилчин, эцэг эх хамрагдсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Болзолт уралдааны шилдэг бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэлээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй