Шууд Chart

Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” Сингапурт үргэлжилж байна

2022-06-11 14:49:18

“Шангри-Лагийн яриа хэлэлцээ” гэж нэрлэгддэг Аюулгүй байдлын чуулган өчигдөр Сингапурт эхэлсэн. Чуулганд Ази болон өрнөдийн орнуудын Батлан хамгаалахын сайд нар, бусад өндөр албаныхан, бизнесийн удирдагчид нар оролцож байна. 

Чуулган гурван өдрийн турш үргэлжилнэ. Жил бүр зохиогддог уг чуулган коронавирусний цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа ийнхүү дахин болж байна.

Чуулганаар хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байх бололтой. АНУ, БНХАУ-ын харилцаанд ээдрээтэй байдал нэмэгдэж байгаа энэ үед Номхон далайн өмнөд бүсийн асуудлыг мөн хэлэлцэх бололтой.

Үүнээс гадна Орос-Украины асуудал, одоогийн нөхцөл байдал болоод удаа дараа баллистик пуужин туршсан Умард Солонгосын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Чуулганы хоёр дахь өдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоосоор холбогдон үг хэлэхээр болжээ.

Аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж байгаа энэ үед АНУ, БНХАУ болон бусад албаны хүмүүсийн чуулганд хэлэх үг олон нийтийн анхаарлын төвд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” Сингапурт үргэлжилж байна   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй