Шууд Chart

Амарсанаагийн гудамжны авто замыг шинэчилнэ

2022-06-24 16:36:13

Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамжны авто зам нь 2004 онд их засварын ажил хийгдсэнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгдээгүй.

Одоо байгаа авто замын асфальбетон хучилтад ан цав хагарлууд ихээр үүссэн, хучилтын тэгш байдал алдагдаж ашиглалтын хэвийн нөхцөл хангагдахгүй болсон. Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар арчлалтын ажлын хүрээнд тус авто замыг шинэчлэхээр авто замын ажлыг эхлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах ажил хийгдэж байна.

Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, ашиглалтын шаардлага хангахгүй явган замыг засварлах, шаардлагатай хэсгүүдэд явган зам шинээр барих, асфальтбетон хучилтыг хүчитгэх зэрэг ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 


Амарсанаагийн гудамжны авто замыг шинэчилнэ   
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй