Шууд Chart

Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ

2022-06-27 12:45:22

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 141,233 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,851 тн, АИ-92 автобензин 53,007 тн, АИ-95 автобензин 5,558 тн, ДТ 69,992 тн байгаа ба АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 26 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,494 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,443 тн, АИ-92 автобензин 27,490 тн, АИ-95 автобензин 3,832 тн, ДТ 28,146 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 52, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,178 тн, хангайн бүсэд 8,606 тн, төвийн бүсэд 31,966 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,069 тн байна.

Манай улс он гарсаар нийт 840.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.4 мян.тн, АИ-92 автобензин 282.0 мян.тн, АИ-95/98 автобензин 13.9 мян.тн, ДТ 420.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 80.7 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ


Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй