Шууд Chart

Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална

2022-06-28 17:16:35

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 12 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраар ахлуулан байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахална  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй