
Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалай. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубыг гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан юм. Тэрээр өнөөдөр 1000 дахь км замаа туулаад Баянхонгор аймагт ирсэн байна. Тус аймгийн засаг дарга болон залуучуудын холбоо угтан авч өөрсдийн чадах бүхий л зүйлээр тусалж байгаа бөгөөд аймгийн засаг дарга Ж.Төмөрбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Хүрэлбаатар нар 70 мянган төгрөгийн хандив өгсөн байна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь МЗХ-ны салбар холбоод хүлээн авч аймгийн удирдлагуудтайгаа холбож өгөх үдэж өгөх, дараагийн очих газарт нь мэдээлэл хүргүүлэх гээд чадахаараа тусалж дэмжиж байгаа мэдээллийг цаг алдалгүй өгч байгаа юм. Замд явахад бороо, салхи шороо гээд байгалийн олон үзэгдэлтэй нүүр тулгарч байгаа ч Ч.Мөнгөндалайгийн биеийн байдал хэвийн аяллаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрээд ирнэ гэдгээ хэлсэн юм. Бид цаашид Ч.Мөнгөндалайгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байх болно.
Ч.Мөнгөндалайд зориулсан Төрийн банкны 104400224360 тоот дансанд иргэд, байгууллагаас хандивын мөнгө ирсээр байна.
Ч.Мөнгөндалай 1000 км замыг тууллаа | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.