Шууд Chart

Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дээд насны түрүүлж, айрагдсан морьд

2022-07-13 11:53:10

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дээд насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн.

1 дүгээр байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы 309 дугаартай бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)

 

Үндэсний хурдан морьдын уралдааны эрлийз дээд насны түрүүлж, айрагдсан морьд  
Үзсэн: 1695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй