Шууд Chart

Энержи ресурс” ХХК-ийг нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг санууллаа

2014-06-25 11:24:31

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн иргэдээс “Иргэдээ сонсох 70530001 утсанд гомдол ирүүлсэн байна. Багийн төвийн салхин дээд талд нь 1 км хүрэхгүй газар “Энержи ресурс”-ийн бохир болон хогийн цэг байрлаж тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгааг тэд хэлжээ.

Амьсгалахын аргагүй үнэр, хийсэж ирэх хогонд нь булагдаж тэсэхээ байсан нутгийн иргэд аймгийн МХГ болон БОГ-д хандсанаар зохих шийдвэр гарсан ч иргэдийн эрх ашгийг үл тоосон “Энержи ресурс” ХХК-ийнхан одоо болтол тодорхой арга хэмжээ аваагүй байна.
Аймгийн Засаг даргын 2012 оны а/612 захирамжаар томилогдсон “Уул уурхайн ашиглалтын Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээн авах ажлын хэсэг” “Энержи ресурс” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өгчээ.
Үүнд: 
2012 оны 12-р сарын 19-ны ажлын хэсгийн дүгнэлтээр “Одоо ашиглаж буй хог хаягдлын төвлөрсөн цэгийг Ханбогд сумын ЗДТГ-тай хамтран дарж булшлах ажлыг хийж гүйцэтгэх”
 2014 оны 5 сарын 5-ны өдөр “Хог хаягдлын түр цэгт байгаа хог хаягдлыг Хайрхан багийн хогийн нэгдсэн цэгт зөөвөрлөн дарж булшлах, эх үүсвэрээс нь эхлэн ангилан ялгалт хийж хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх”,
“Шингэн хаягдлын цэгийн байршлын цэгийг өөрчилж төв суурин газрын зонхилох салхин доор мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу байгуулах”,
            “Хог хаягдлын түр цэг болон шингэн хаягдлын хуучин цэгийг шилжүүлсний дараа ариутгал халдваргүйжилт хийж нөхөн сэргээн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөх" зэрэг үүрэг даалгавруудыг өгчээ.
Гэтэл 2012 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд ажлын хэсгийнхний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаад нутгийн иргэд бухимдалтай байна. Иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа “Энержи ресурс” ХХК –ийн удирдлагууд Иргэдээ сонсож- Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг Ханбогд сумын Хайрхан багийн иргэдээс шаардаж байна.


Энержи ресурс” ХХК-ийг нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг санууллаа   
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй