Шууд Chart

Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно

2025-09-03 15:29:31

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгох, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх талаарх асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгон, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал үүрэг болголоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
 

Шимтгэлийн өрийг барагдуулан, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоно  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй