Шууд Chart

Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй

2025-09-03 11:38:00

Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.
 
Хүүхдийн мөнгөн тэтгэмж:
 
Монгол Улсын 0-18 насны хүүхдэд сар бүр 100.000 төгрөг
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр:
 
16 хүртэлх насны байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэрт сар бүр 397.500 төгрөг
 
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:
 
Тэжээгч нь нас барсан өрх
 
1-2 хүүхэдтэй бол сар бүр 397.500 төгрөг
 
3-4 хүүхэдтэй бол сар бүр 596.250 төгрөг
 
5-аас дээш хүүхэдтэй бол сар бүр 795.000 төгрөг
 
Цаатан өрхийн хүүхдийн дэмжлэг:
 
Цаатан өрхийн хүүхдийн дэмжлэгт сар бүр 244.450 төгрөг
 
Хүнсний дэмжлэг:
 
Хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдэд сар бүр 8.000 төгрөг
 
Бусад дэмжлэг:
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан сувилалд сувилуулсан зардлыг 100 хувь хөнгөлнө.
 
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протез бие эрхтэнд нь таарахгүй болсон тухай бүрт зардлыг олгоно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй