
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллаж, ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Сургуулийн барилгыг ирэх оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоо мөрдөгдөж байгаа стандартаар улсын сургуулийн барилга дөрвөн давхар байх нь зөвшөөрөгддөггүй. Иймээс анхны зураг төсвийг өөрчилж, гурван давхар 720 хүүхдийн сургууль барихаар болсон. Мөн талбай жижиг, өргөтгөх боломжгүй учир ингэж шийдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулж байгаа” гэлээ.
ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.