
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн онцгой комисс, ЗӨСТөв, ЭМГ, НЭ зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна
Одоогоор аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж хөл хорио тогтоосон. ЭМЯ, ЗӨСҮТ-өөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иргэд та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.