Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-08-10 14:10:58

Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрийхөөс харьцангуй өөрчлөлт багатай байсан хэдий ч Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Харин Улз, Халх, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 11-нд  Ус судлалын Онги-Арвайхээр, Хараа-Дархан харуул орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандалгатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-10


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй