Шууд Chart

Сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа

2022-08-12 09:37:08

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа.

Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн хэлтсүүдийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хот байгуулалт,  барилга байгууламжийн зураг төсөл,  магадлал, захиалагчийн хяналтын  үйл ажиллагааны явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцан,  үүрэг чиглэл өглөө.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын  бүтэц шинэчлэгдэн батлагдан, нийт таван хэлтсийн үйл ажиллагааг Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалуулан ажиллаж байна.

Тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс, Зураг төслийн хяналтын хэлтэс, Барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн хэлтэс, Норм, нормативын хэлтсүүд арилгын хөгжлийн төвийн Хот байгуулалт, зураг төслийн институтэд  харьяалагдан, үйл ажиллагааны цар хүрээгээ  өргөжүүллээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй