Шууд Chart

СЗХ-ны дарга Д.Баярсайхан МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

2022-08-17 18:47:44

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага болох Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүдийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороооны дарга Д.Баярсайхан удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж, өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо МҮЦАЭХ-той нягт хамтран ажилласны үр дүнд биржийн бус зах зээлийг хөрөнгийн зах зээлд анх удаа бий болгож, олон тулгуурт санхүүжилтийг тогтолцоог бүрдүүлснээр өдгөө компанийн бондын арилжаа 1 их наяд төгрөгийг даваад байгаа нь томоохон үр дүн боллоо гэдгийг онцоллоо.

Харин МҮЦАЭХ-ны зүгээс энэ оны хагас жилийн байдлаарх үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулан үнэт цаасны арилжаа, төлбөр, тооцооны системийг шинэчлэх, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, цаашид биржийн бус зах зээлийг улам идэвхжүүлэх тал дээр санал бодлоо солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан  биржийн бус зах зээл дээр компанийн бондын арилжаа өнгөрсөн оны есдүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд тун удалгүй энэ зах зээл үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой болж байгааг онцлохын зэрэгцээ удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй