Шууд Chart

Ази, Номхон далайн сайд нарын бага хурал үргэлжилж байна

2022-09-20 11:48:39

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Австралийн Холбооны Улстай хамтран тус улсын Брисбэн хотноо 2022 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хурлыг зохион байгуулж байна.
 
Энэхүү бага хуралд Монгол Улсаас Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Төв, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, холбогдох албаны хүмүүс оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн платформ болох тус хурал энэ жил “Хямралаас гамшгийг даван туулах чадавх руу” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм.
 
Тус хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн бөгөөд "Ази, Номхон далайн бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай цаашид ч бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.
 
 
Эх сурвалж: НОБГ

Ази, Номхон далайн сайд нарын бага хурал үргэлжилж байна  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй